БАС-ийн докторант Наранцогт Насанбаяр “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

2022.06.02-ны өдөр Барилга-Архитектурын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд дахин нэг доктор эрдмийн ажлаа амжилттай хамгааллаа. Энэ удаа ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбарын ахлах багш БАС-ийн докторант Наранцогт Насанбаяр “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Н. НАСАНБАЯР багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.