“ЭН Эй Пи групп” ХХК-тай хамтарсан туршлага солилцох өдөрлөгийн арга хэмжээнд урьж байна
davaatsetseg

Шутис-ийн Барилга, архитектурын Сургууль зураг төслийн “ЭН Эй Пи групп” ХХК-ийн хамтарсан туршлага солилцох өдөрлөгийн арга хэмжээнд та бүхнийг урьж байна. Тус арга хэмжээ нь 2023.05.05-ны 12.30 цагаас ШУТИС-ийн 1-р байр, 3-р давхар “Хурлын танхим” болно. ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК  нь  барилгын салбарын ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлдэх, зах зээлд ховордож буй мэргэжлээр суралцагч залуусыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд:

  1. 2023 оны боловсролын тэтгэлэгт хөтөлбөр”-өө танилцуулна.
  2. Инженерийн амьдралын 4 үеийг харуулсан богино хэмжээний контент үзүүлнэ.
  3. "Инженерүүдийн оролцоо нийгэмд бүтээх үнэ цэнэ" зэрэг инженерийн чиглэлийн сургалт, ажил ба мэргэжилтэй холбоотой сэдвүүдээр ярилцлага өрнүүлнэ.
  4. Мэргэжлийн онцлогийн талаарх илтгэл /Сэдэв сонгох/ тавина.
  5. Сайн туршлага - Зөвлөхүүдийн ярилцлага хийнэ.

Хөтлөгч Б.Мандуул чиглүүлэгчээр, Д.Мөнхсүлд (комедиан), Г.Нандинцэцэг, Э.Энхзаяа, М.Солонго, Б.Очирпүрэв (NAP групп, NCD group-ийн инженерүүд), А.Бямбасүрэн, Э.Пүрэвдорж (Гэксаэдр Клауд, Мон кабель систем ХХК-ийн захирлууд) тус тус оролцоно.

https://www.must.edu.mn/media/uploads/2023/04/28/image.pnghttps://www.must.edu.mn/media/uploads/2023/04/28/image_x2ti3GK.png