ШУТИС Барилга архитектурын сургууль, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “ДХАСК-ДАЧ Улаанбаатар 2022” конференци 2022 оны 4 дүгээр сарын 28 –ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг БАС –ийн Захирал Б.Нарантуяа нээж үг хэлэв. Энэхүү конференци нь Дулаан хамгаалалт, Халаалт ба дулааны эх үүсвэр, Агаар сэлгэлт, Конденционер ба Дотор агаарын чанарын хэсгүүдээс бүрдэж 8 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хурлын үеэр ШУТИС Барилга, архитектурын сургууль, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” –той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хуралд Дулаан хангамж, агаар сэлгэлтийн зураг төсөл, угсралт, ашиглалтын Зөвлөх, мэргэшсэн, залуу инженерүүд оролцож санал бодлоо нээлттэй солилцож нийт 96 инженер техникийн ажилд оролцов.
“Ногоон эко орчин” бий болгоход инженер геологи, гидрогеологи, геодизи зурагзүйн “Landtest” компани дэмжлэг үзүүллээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хот байгуулалт хөгжлийн газартай манай сургууль санамж бичиг 2024.03.19-ний өдөр байгууллаа.
“S-Quad” төслийн хүрээнд ШУТИС-БАС-д “Хот төлөвлөлтийн симуляцийн лаборатори” -н нээлт амжилттай боллоо.
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ ЭРДЭМТЭН, БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД БАС-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ