2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “I AM IMPORTANT” – 2022 арга хэмжээг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг нээж ШУТИС БАС-ийн захирал Б.Нарантуяа оюутан залууст хандан үг хэллээ. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн инженерүүд мэргэжлийн баг хамт олон ирээдүйн барилгын чиг хандлага, ажлын байранд гарахад шаардагдах мэдлэг чадвар болон ажил мэргэжлийн онцлог ялгааны тухай оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ШУТИС БАС, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны санамж бичгийн онцлог нь тус сургуулийн оюутныг цалинтай дадлагажигч болон тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах явдал юм. Сайн төгсөгчийг сайн мэргэжилтэн болгох хамтын түншлэлийг бий болгох нь үр ашигтай, урт хугацааны түншлэлийн суурь билээ.
БАС-ийн докторант Наранцогт Насанбаяр “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа
ШУТИС БАС Хэрлэн сургалтын полигонд 1000 мод тарьлаа
Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаа ШУТИС-ийн өдөрлөгт БАС амжилттай оролцлоо
БАС-ийн докторант Жигмэдийн Даваацэрэн “Саарал ус цэвэрлэх технологид үнсэн шүүгүүр материал ашиглах судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа
ШУТИС БАС-ийн докторант Н.Одонтуяа “Барилгын буурийн суумтгай ул хөрсөнд геосинтетик арматуртай хөрсөн дэр ашиглах судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгааллаа