ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН САЛБАРЫН ЭЛСЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХ ӨДӨРЛӨГ

БАС-ийн Инженерийн Байгууламжийн Салбар 2022-2023 оны хичээлийн жилийн Шинэ элсэгчдээ хүлээн авах уулзалт, өдөрлөгийг 2022.09.01-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү “Элсэгчдийг угтах өдөрлөг”-т ИБСалбарын Автозамын инженерчлэл, Гүүрийн инженерчлэл, Усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр элсэн орсон оюутнуудад Сургуулиа танилцуулах, Салбарын сургалт, судалгааны чиглэл, эрдэмтэн багш нараа танилцуулах, Мэргэжил танилцуулах, Сургалтын үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. “Элсэгчдийг угтах өдөрлөг”-т БАС-ийн Сургалт хариуцсан дэд захирал М.Сугар, ИБС-ын эрхлэгч Р.Болормаа, ИБС-ын С.Хаснавч, Г.Очирдорж, Н.Болдбаатар багш нар танилцуулга хийлээ.