“Бэзү технологи” ХХК ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Сантехник, ус, дулаан хангамж, автоматжуулалт тоног төхөөрөмжийн “Бэзү технологи” ХХК ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дулааны узелийн иж бүрэн автоматжуулсан лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах, мөн цалинтай оюутан, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Хүрээлэн буй орчны салбарын оюутнуудаас 1 оюутанд сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг, мэргэжлийн ангийн оюутнуудыг өөрийн компани дээр цагаар ажиллуулах зэрэг хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.