“Хөрсний механикийн Улсын VIII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа

Хөрсний механикийн Улсын VIII олимпиад” нь 2022 оны 12-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Тус тэмцээнд ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Үндэсний Техникийн Их Сургууль, Монгол-Коосэн Технологийн Коллежийн нийт 40 гаруй оюутан оролцов.  Хувийн амжилтаар Барилга Архитектурын Сургуулийн оюутан Г. Отгонбаатар 1-р байр, Г. Ичинноров 2-р байр, Ц. Бат-Оргил 3-р байр тус тус эзэлж, тусгай байрыг Б. Бадамцэцэг болон Б. Дэлгэрмөрөн нар эзлэв. Багийн амжилтаар ШУТИС 1-байр эзэлж, ҮТИС 2-р байр, ИЗОУИС 3-р байр тус тус эзэллээ.