Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн салбар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр доктор (Ph.D.), профессор З.Биндэръяагийн нэрэмжит Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүлээс гэргий Ц. Баттөмөр, хүүхдүүд Б. Цэцэгмаа, Б. Болорцэцэг, Эрдэнэбаяр, дүү доктор, дэд профессор З.Баярмагнай, эгч З. Зандармаа, хүргэн ах Ц. Жүгдэрнамжил нар хүрэлцэн ирэв.
ЭШХ-ын үеэр “Манай эрдэмтэд” цувралын З.Биндэръяа: “Монгол орны барилга байгууламжийн геотехникийн судалгааны асуудлууд” номын танилцуулга хийж, ШУ-ны доктор, профессор, академич Д.Дашжамц, ШУ-ны доктор, профессор Я.Дүйнхэржав, доктор, дэд профессор М.Оюунчимэг, доктор, дэд профессор М.Сугар, доктор, дэд профессор Р.Болормаа нар доктор, профессор З.Биндэръяагийн тухай дурсамжаа хуваалцав.
Тус хурлыг доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүл, БАС болон “Реконстракшн” судалгааны төв ивээн тэтгэж нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг 4 илтгэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд:
“Авто замд хэрэглэх асфальтбетон” шинэхэн ном хүлээн авлаа.
“Advanced Curriculum on Energy Efficient Buildings in Extreme Continental and Sunny Climate (CEBEC)” төслийн хүрээнд “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулав.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ХОТ БА БҮС НУТГИЙН ТӨЛӨВЛӨЛТ” МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ, “МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖИЛ” СЕМИНАР БОЛЛОО.
Доктор (Ph.D), профессор З.Биндэръяагийн нэрэмжит Барилгын инженерийн салбарын Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа