ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА 


          Манай сургууль нь ОХУ-ын 7, Италийн 2, АНУ-ын 2, ХБНГУ-ын 1, Японы-11, БНСУ-ын 9, БНХАУ-ын 3, Туркийн-1, Австрийн-1, Нидерландын-1, Чехийн-1 нийт 39 гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Тус сургуульд Герман улсаас-2, Солонгос улсаас-1 нийт 3 гадаад багш бакалаврын түвшинд хичээл заахаас гадна богино хугацаагаар АНУ, ОХУ, Япон, БНСУ-аас профессоруудыг урьж хурал, семинарыг тогтмол зохион байгуулж байна. Мөн Архитектурын мэргэжлийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр БНСУ-ын Korea Architectural Accrediting Board (KAAB) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Судалгааны түвшинд Солонгосын Сөүлийн үндэсний их сургууль (SNU)-тай “Dual Degree Master’s and Doctorate Program”-ийг 2014 оны 2 дугаар сараас албан ёсоор эхлүүлсэн. Хүрээлэн буй орчны инженерийн чиглэлээр Сөүлийн үндэсний их сургуультай хамтарсан онлайн семинарыг хичээлийн жилийн намрын улиралд долоо хоног бүрийн мягмар гаригт, Геотехникийн чиглэлээр хаврын улиралд долоо хоног бүрийн лхагва гаригт хамтран зохион байгуулж ирлээ. “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих судалгаа”-ны хүрээнд Каритас Чех Репаблик Олон Улсын байгууллага, Нидерландын Делфтийн Их Сургуультай хамтран ажиллаж байна. Европын холбооны GERES байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын захын хорооллын эмзэг бүлгийн айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах судалгаа”-г амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын засгийн газрын Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд "Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи", "Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт" төсөл амжилттай хэрэгжиж байна. Австри улсын FH Венийн Технологийн их сургуультай хамтарсан семинарыг жил бүр зохион байгуулж, багш солилцоо болон ахисан түвшний хөтөлбөрт оюутан солилцоог явуулж байна. Ногоон барилга болон ухаалаг хот төлөвлөлтийн чиглэлд сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хүрээнд Италийн Universita degli Studi dell'Aquila-тай хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагаатай сургуулиуд:

Цинхуа Их Сургууль Делфтийн Их Сургууль Новосибирийн Барилга Архитектурын Улсын Их Сургууль
     
Сөүлийн Үндэсний Их Сургууль Австри улсын FH Венийн Технологийн их сургууль Уралын Улсын Их Сургууль
     
KAIST Universita degli Studi dell'Aquila  
     
Тохоку Их Сургууль École Nationale Supérieure d’Architecture Paris La Villette  
     
Нагоя Их Сургууль Берлины Техникийн Их Сургууль  
     
Ёнсэй Их Сургууль    
     
Хирошима Их Сургууль    
     
Нихон Их Сургууль    
     
Истанбулын Техникийн Их Сургууль    
     
UNIST    
     
Өвөр Монголын Их Сургууль    
     
Сайтама Их Сургууль    
     
Ёокохамагийн Үндэсний Их Сургууль    
     
Кочигийн Технологийн Сургууль    
     
Нагаока Их Сургууль    
     
Донг-А Их Сургууль    

 


 

KHURELTOGOOT 2019

Нийтэлсэн: 2019-08-21 00:00:00

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.