Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар- Элсэлт төгсөлт
Ерөнхий боловсролийн 12 жилийн сургууль төгсч Ерөнхий шалгалт өгсөн түүний дотроос Математик, Физик, гадаад хэлний шалгалтанд харьцангуй өндөр оноотой сурагчид ба ажиллагсдаас доорх мэргэжлүүдээр элсүүлэн суралцуулдаг.
- Халаалт, агаар сэлгэлтийн инженер,
- Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер
- Хаягдлын инженер
- Гидравлик, усны барилга байгууламжийн инженер.
- Барилгын материалын технологич инженер
- Барилгын бүтээц эдлэлийн инженер
- Авто замын барилгын инженер
- Гүүрийн барилгын инженер
- Усны барилгын инженер
- Усны нөөц, экологийн инженер
- Усны менежмент
Сургалтын хөтөлбөрт заагсан хичээлүүдийг бүрэн судлан дуусгаж доор хаяж хангах кретитээ бүрэнцуглуулж төгсөлтийн Улсын шалгалтаа өгч дипломын төслөө хамгаалсан оюутан суралцагчдыг инженерийн мэрэгжил эзэмшүүлэн төгсгөж байна.
ХБОИ салбарын хэмжээнд жилд 160-аад оюутан элсүүлж, 80-аад оюутан төгсгөж байна.
Төгсөгчдийн 80 гаруйхувьньмэргэжлээрээУгсралm, ашиглалт, зурагтөслийнбайгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн салбар, төрийн болон төрийн бус байгууллага гадаад, дотоодын компаниудад ажиллаж Улс орныхоо хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.