| Архитектурын салбар

 

 

Мэдээ, Мэдээлэл Сургалт Судалгаа, Шинжилгээ
Багш, Ажилчид Оюутан Холбоо барих

 

  | ЗАРЛАЛ

2019.10.03

Архитектурын салбар Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуультай хамтран зохион байгуулдаг ээлжит намрын сургалт болж өнгөрлөө.

Архитектурын салбар Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуультай (École Nationale Supérieure d'Architecture de Paris-La Villette) хамтран зохион байгуулдаг ээлжит намрын сургалт, судалгааны 7 дахь удаагийн сургалтыг 2019 оны 9 сарын 18 - 27-ны хооронд Улаанбаатар хотод “Energize” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Намрын сургалтын хүрээнд Архитектурын салбарын 3 ба 4-р курсын 8 оюутан ба 2 магистрантууд Оливер Бушерон, А.Өэлүн, Э.Болорцэцэг, Э.Мөнх-Эрдэнэ багш нарын хамт Улаанбаатар хотын сонгосон 3 байршилд хот байгуулалт, амьдрах орчны судалгаа гүйцэтгэж, судалгааны урьдчилсан үр дүн тайланг 9 сарын 27-ны өдөр танилцуулав. 

Зураг 1. Багш нар семинарын явц, зохион байгуулалтын талаар ярилцаж байна

Сургалтын явцад Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулийн багш Оливер Бушерон Барилга Архитектурын сургуулийн 60 жилийн ойн хүрээнд 9 сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан “International Conference on Construction and Innovation -2019” хуралд БАС-ийн Архитектурын салбар болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуулийн хамтарсан сургалт судалгаанд хэрэглэсэн арга зүй, үр дүнгийн талаар илтгэл тавьсан.

Зураг 2. Оливер Бушерон багш “International Conference on Construction and Innovation -2019” ОУхуралд илтгэл тавьж байна 

Судалгааны эхний хоёр өдөр багш нар оюутнуудын хамт хоттой танилцах явган аялал хийсэн. Үүгээрээ хотын талаар мэдээлэлтэй болж түүний хэмнэл, хотын дүүргүүд болон иргэдийн амьдралтай танилцсан.  Энэ нь хотын орчинд нүдэнд үл харагдах нөхцөл байдлуудыг ойлгох, засаг захиргааны нэгжүүдийн талаар мэдэгдэхүүнтэй болох, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг олж цаашид юу хийх хэрэгтэй байгааг таньж мэдэх эхний алхам болсон.

Зураг 3,4. Судалгааны явц /оюутнууд судалгаа хийх газартай танилцаж байна 

Үүний дараагаар оюутнууд хамтдаа судлах газруудаа сонгож авсан. Дараа дараачийн өдрүүдэд тухайн сонгож авсан газартаа ажиглалт хийж тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг ойлгосон. Тэд тухайн газарт амьдарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцан тэдгээр хүмүүсийн цалин, худалдаа арилжаа эрхлэх байдал  зэргийг асууж танилцсан. Тэд оршин суугчдын хүсэл сонирхол болон хэрэгцээтэй байгаа зүйлсүүдийн талаар мэдээлэл цуглуулсан. Оюутнууд сонгож авсан судалгааныхаа газарт ажиглалт хийн тэнд өрнөж буй үйл ажиллагааг  зурж тэмдэглэн мэдээлэл цуглуулж байсан.  Жишээлбэл үйлдвэр орон сууц холигдсон үйлдвэр-1 бүсэд байрлах үйлдвэр, орон сууцны барилгын төрлүүдийг, орон сууцны барилгын нүүр тал түүнд хийгдсэн өөрчлөлтүүдийг тэмдэглэж, мөн тухайн орчинд ажиллаж байгаа болон оршин сууж байгаа иргэд хэрхэн ажиллаж амьдардаг вэ гэдгийг судлан тэдний гэр доторх зохион байгуулалтуудтай танилцан зурж тэмдэглэл хөтлөн явсан. 

Зураг 5,6. Багш нар зөвлөгөө өгч байна

Ингэснээр тэд хороолол доторх амьдралыг тэдний дунд орж хотын орчныг илүү ойлгож тэнд яг юу хэрэгтэй байгаа өмнөх зүйлс одоо хэрхэн өөрчлөгдөөд байгаа болон эдгээр өөрчлөлтүүдийн цаад учир шалтгаан нь юу байна гэдгийг олж мэдэн Улаанбаатар хоттой илүү сайн танилцаж суралцсан.

Зураг 7,8. Багууд судалгааны үр дүнгийн тайлан хамгаалж байна

Эдгээр ажиглалтын үр дүнд тухайн газрыг хэрхэн хөгжүүлэх, оршин суугчидын амьдралыг сайжруулахын тулд юу хийж болох, тухайн газарт хөгжих ямар боломж байна гэдгийг гаргаж ирэх боломжтой болсон ба эдгээр ажлууд нь хийгдэж байна.

2013 оны 9 сараас өнөөг хүртэл 7 жилийн турш 5 багш  (Olivier Boucheron, Christiane Blancot, Maria-Anita Palumbo, С.Амгалан, А.Өэлүн), 12 байгууллага (Mongolian University of Science and Technology (MUST), Ecole Nationale Supérieure d’Architecture de Paris La Villette (ENSAPLV), Atelier Parisien d’Urbanisme (APUR), Ambassade de France en Mongolie, Alliance Française of Ulaanbaatar, French Ministry of Foreign Affairs, Maison des Sciences de l’Homme Nord (MSH Nord), European Community Council (ERASMUS + program), Atelier nelobo, Municipality of Ulaanbaatar City, Master Plan Agency of the Capital City (MPACC), Urban Planning Institute of Ulaanbaatar, Ulaanbaatar City Museum) хамтран Улаанбаатар хотын 28 байршил дээр 120 гаруй франц, монгол оюутнуудыг хамруулсан сургалт- судалгаа-семинар хийсэн байна. 

Мэдээг бэлтгэсэн: Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн

KHURELTOGOOT 2019

Нийтэлсэн: 2019-08-21 00:00:00

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.