“УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVIII БАГА ХУРАЛ
"Дэлхийн Усны өдөр"-ийг Монголын усны салбарын хамт олон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгдсэн үндэстний байгууллагаас 2024 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг "Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ой, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн 65 жилийн ой, Монгол улсад Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд хамтран “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг зохион байгууллаа.
Монгол орны өмнө тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, усны үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, усны барилга байгууламж, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд Их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, БХИС зэрэг сургуулиудын нийт 32 оюутны 19 өгүүллэг ирсэнээс 1 дүгээр шатны шүүлт 2024 оны 3 сарын 9-ны өдөр, зохион байгуулагдаж шилдэг 15 өгүүлэл шалгарсан.
2024 оны 3 сарын 22-ны өдрийн оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд шилдэг 15 илтгэлийг оролцуулсан. Тухайн хурал нь ШУТИС-ийн хичээлийн 8-р байрны Олон улсын хурлын танхимд болсон.
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн захирал, доктор (PhD), дэд профессор Б.Нарантуяа нар хурлыг нээж үг хэллээ. Мөн ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэй, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан нарын цахим мэндчилгээ дэвшүүллээ.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, CCWater төслийн зохицуулагч, доктор (PhD) Б.Аюурзана “CCWater төсөл”, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) Б.Одсүрэн “Монгол орны төв суурин газрын ундны усны чанарын судалгааны зарим үр дүн”-гийн талаар хуралд ирсэн зочид, шүүгч, оюутан залууст танилцууллаа.
Тэргүүн байранд:
“Биоэлектрохимийн систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах судалгаа” Э.Золзаяа, Д.Хишигшинэн, Р.Чинзориг, МУИС, ИТС-ийн, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн 4-р курсийн оюутан
Удирдагч багш: Д.Эрдэнэчимэг, МУИС, ИТС-ийн, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D)
Дэд байранд:
“Унд-ахуйн усны чанарыг сайжруулах судалгаа /малын ясаар үнсэн шүүлтүүр хийх/” А.Дархан-Эрдэнэ, ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 3-р курсийн оюутан
Удирдагч багш: О.Мядаг, ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш, магистр, А.Зул ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын сургалтын мастер, магистр
“Шээсний шинжилгээний өөрчлөлтөд усны хэрэглээний нөлөө” Э.Содном, Д.Болормаа, Г.Билгүүндарь, Б.Түвшинзаяа, Д.Намуун АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнууд
Удирдагч багш: Ч.Өнөрцэцэг АШУҮИС, НЭМС-ийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн эрхлэгч
“Өвөл харзалдаг голын усыг ашиглаж хуримтлуулах боломжийг судалсан дүн” Г.Энхсаруул, Э.Шинэзул, ХААИС – ИТС – ийн Гидромеханик инженерийн 3-р курсийн оюутнууд
Удирдагч багш: Х.Мөнхтуяа, ХААИС, ИТС-ийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор
Гутгаар байранд:
“Хур тунадасны ус ашиглалт - эко сум” Ө.Зэндмэнэ, Э.Сэлэнгэ ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 3-р курсын оюутан
Удирдагч багш: Ж.Даваацэрэн, ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)
“Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах судалгаа” О.Оюунчимэг ШУТИС, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 4-р курсын оюутан
Удирдагч багш: Ж.Даваацэрэн, ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)
“Биеийн усны эзлэхүүн ба танин мэдэхүйн гүйцэтгэл (short -term cognitive performance)-ийг холбон судалсан нь” Б.Түвшинзаяа, Э.Содном, Г.Билгүүндарь, Д.Болормаа, Д.Намуун АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнууд
Удирдагч багш: Ч.Өнөрцэцэг АШУҮИС, НЭМС-ийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн эрхлэгч
"Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үеийн өрөмдлөгийн цооногоос ялгарах усны шинж чанар, угаалгын шингэнд ашиглах боломж" Н.Алтангэрэл ШУТИС, Геологи Уул Уурхайн сургууль, Газрын тос, өрөмдлөгийн салбарын 4-р курсын оюутан
Удирдагч багш: Б.Наранцэцэг, ШУТИС, ГУУС-ийн, Газрын тос, өрөмдлөгийн салбарын дэд профессор, доктор (PhD)
Тусгайн байранд:
“Дөш хайрхан талбайн эртний нуурын микроорганизмын шинэ олдвор” О.Ижилмөрөн, ШУТИС, ГУУС-ийн, Геологи-гидрогеологийн салбарын 2-р курсын оюутан
Удирдагч багш: Ж.Ундаръяа, ШУТИС, ГУУС-ийн , Геологи-гидрогеологийн салбарын ахлах багш, доктор (PhD)
“Алсын хараа 2050 ба Ус ашиглалт” Б.Ган-Эрдэнэ, Э.Маралмаа, Н.Гэрэлтнаран, ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 4, 3-р курсын оюутнууд
Удирдагч багш: С.Чулуунхуяг, Усны академи ТББ-ийн тэргүүн, доктор (Ph.D), профессор
“Хурын ус цуглуулахад ашиглах механик шүүлтүүрийн шийдэл” Д.Жамсран, Э.Лхагвасүрэн, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 3-р курсын оюутнууд
Удирдагч багш: Э.Амарбаясгалан, ШУТИС, БАС-ийн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дадлагажигч багш, магистр
“Усны үнийг тодорхойлж, үнэ цэнийг бий болгох шийдлийн судалгаа” А.Хонгорзул СЭЗИС, Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутан
Удирдагч багш: Д.Өлзиймаа
Нэрэмжит шагналд:
“Үл үзэгдэх баялгийг таниулья” Ү.Мөнхтуяа, ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын 3-р курсын оюутан
Удирдагч багш: М.Амгалан, доктор (PhD)
“Нарангийн хоолойн газрын доорх усны ордын ашиглалтын худгийн ус өгөх чадамжийг тодорхойлох нь” Б.Бямбасүрэн, ШУТИС, ГУУС-ийн Геологи -гидрогеологийн салбарын оюутан
Удирдагч багш: Н.Буянхишиг, ШУТИС, ГУУС-ийн, Геологи гидрогеологийн салбарын профессор, доктор (Ph.D), дэд профессор
“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хиймэл нуурын орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн төлөв: Хар-ус нуурын сав газарт үзүүлэх нөлөө” Ц.Сумъяарагчаа, МУИС, ШУС-ийн, Газарзүйн тэнхимийн оюутан
Удирдагч багш: Э.Алтанболд, доктор (Ph.D) нар шалгарлалаа.
Энэ удаагийн “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар зохион байгуулсан бөгөөд дараагийн XIX удаагийн хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зохион байгуулахаар болж буухиаг гардан авлаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдлагын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан оюутан залуус, эрдэмтэн судлаачдад зориулан үзэсгэлэн гаргасан бөгөөд улмаар Монголын Мянганы сорилтын залуу инженер, мэргэжилтнүүд оюутан залуустай чөлөөт уулзалт, ярилцлагыг мөн зохион байгуулав.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар.
Хамтран зохион байгуулагчаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар, ЮНЕСКО-Ийн Монголын Үндэсний Комисс, Монголын Мянганы Сорилтын Сан, Дэлхийн Усны Түншлэл байгууллагууд оролцлоо.
Хүрээлэн буй орчны инженерийн салбар - 2024.04.04
Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, Чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Алтан гадас одон болон Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.
Доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын Х олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Авто зам - 2024 эрдэм шинжилгээний хур
“Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага-2024” ЭШХ хэлэлцүүлэг