Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн салбар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр доктор (Ph.D.), профессор З.Биндэръяагийн нэрэмжит Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүлээс гэргий Ц. Баттөмөр, хүүхдүүд Б. Цэцэгмаа, Б. Болорцэцэг, Эрдэнэбаяр, дүү доктор, дэд профессор З.Баярмагнай, эгч З. Зандармаа, хүргэн ах Ц. Жүгдэрнамжил нар хүрэлцэн ирэв.
ЭШХ-ын үеэр “Манай эрдэмтэд” цувралын З.Биндэръяа: “Монгол орны барилга байгууламжийн геотехникийн судалгааны асуудлууд” номын танилцуулга хийж, ШУ-ны доктор, профессор, академич Д.Дашжамц, ШУ-ны доктор, профессор Я.Дүйнхэржав, доктор, дэд профессор М.Оюунчимэг, доктор, дэд профессор М.Сугар, доктор, дэд профессор Р.Болормаа нар доктор, профессор З.Биндэръяагийн тухай дурсамжаа хуваалцав.
Тус хурлыг доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүл, БАС болон “Реконстракшн” судалгааны төв ивээн тэтгэж нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг 4 илтгэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд:
ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуулийн хамтарсан төслийн хүрээнд Архитектурын салбарын багш нар Парис хотноо харилцан туршлага солилцон ажиллав.
БНСУ-ын Конкук их сургуулийн Барилга, Хүрээлэн буй орчны инженерийн салбартай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Газар хөдлөлт инженерчлэлийн лабораторийн нээлт
Австрали улсын CURTIN Их Сургуулийн профессор, оюутнууд Барилга, архитектурын сургуульд зочиллоо.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧИД-2024 амжилттай зохион байгуулагдлаа.