Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар
БНМАУ-д барилгын салбар хөгжиж мэргэжлийн инженер техникийн ажилтнууд бэлтгэх зайлшгүй шаардлагаар 1959 онд Монгол Улсын Их сургуулийн математикийн нэгэн ангийн оюутнуудыг барилгын инженерийн мэргэжлээр шилжүүлэн хичээллүүлснээр Улсын хэмжээнд барилгын үндэсний инженер бэлтгэх үндэс суурь тавигдан улмаар барилгын чиглэлийн инженерийн мэргэжлүүдийг үе шаттайгаар үүсгэн байгуулж мэргэжилтэн бэлтгэж ирсэн байна.
Улс орны газар нутгийг усжуулах, атар газрыг эзэмшин усалгаатай газар тариалан үүсгэн бий болгох шаардлагын үүднээс1963 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд гидротехникийн инженерийн мэргэжлийг нээн энэ мэргэжлээр инженер бэлтгэж эхлэсэн байна.
1964 онд МУИС-ийн Инженерийн факультетыг 2 салгаж Барилгын инженерийн ба Политехникийн факультет болгон зохион байгуулахад БИФ-д сантехникийн инженер, барилгын материалын технологийн инженерийн мэргэжлүүд нээгдэж Барилгын үйлдвэрлэлийн тэнхимд гидротехникийн,Сантехникийн, барилгын материалын технологийн инженерийн мэргэжлийг харъяалуулан оюутан элсүүлэн суралцуулснаар Барилгын мэргэжлээр үндэсний инженер бэлтгэх ажиллагаа өргөжин тэлсэн байна. Энэ үед БИФ-ын деканаар МУ-ын Гавъяат барилгачин Б.Дамбийням, тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Б.Нямаа нар ажиллаж байсан байна.
1970 онд МУИС-ийн Барилгын инженерийн факультетэд Гидравлик, усан хангамж, усжуулалтын тэнхим байгуулагдсан баТэнхимийн эрхлэгчээр МУ-ын Гавъяат усжуулагч, дэд эрдэмтэн Н.Должинжав ажиллаж байсан байна.
Энэ үеэс одоогийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар үүсч хөгжсөн байна
1976 онд МУИС-ийн Барилгын инженерийн факультетыг Барилга архитектурын ба Сантехник-Гидро инженерийн факультет болгон зохион байгуулахад СГИФ-эд Сантехникийн,Гидротехникийн, Барилгын материалын технологийн, Орос хэлний тэнхимүүд харъяалагдаж деканаар дэд эрдэмтэн Ц.Басанжав, гидротехникийн тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Н.Должинжав, Барилгын материалын технологийн тэнхимийн эрхлэгчээр Дэд эрдэмтэн О.Батмөнх, Сантехникийн тэнхим үүсэн байгуулагдаж тэнхимийн анхны эрхлэгчээр ахлах багш Ш.Жамъян, Орос хэлний тэнхимийн эрхлэгчээр С.Сайнбилэг нарыг толилон ажиллуулсан байна.
Энэ үед тэнхимүүд ЮНЕСКО-гийн тусламжаар ирүүлсэн гидравликийн лаборатори, хэмжилтийн багаж, суурь машин тоноглол бүхий мастерын газар, багаж хэрэгслийн биет ба зурагт үзүүлэн, угсралт холболтын макет бүхий төрөлжсөн хичээлийн кабинетуудтэй сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байсан байна.
СГИФ-ын мэргэжлийн багшаар Дэд эрдэмтэн Ц.Басанжав, МУ-ын Гавъяат усжуулагч дэд эрдэмтэн Н.Должинжав, дэд эрдэмтэн Д.Шар, дэд эрдэмтэн Ц.Жадамбаа, ахмад багш Ш.Жамъян,Д.Дамдиндорж, Г.Нансалмаа, З,Мижиддорж, багш Ч.Дэндэвдорж, Б.Жамбалдорж, Г.Тэгшжаргал, Назеренко Д.Алтанцэцэг, Ж.Сосор, Ш.Дорж, Ц.Дашдорж, П.Болд, дэд эрдэмтэн Ц.Гомбодорж, орос хэлний тэнхимийн Ц. Цэдэндамбаа, Т.Батбаяр, А.Долоонтөмөр, Ж.Батжаргал, Баярсайхан, Будаева, , Шагдурова, Штейн, С.Цэрэндолгор, Д.Сарацэцэг, Д.Туул, Б.Оюунчимэг, Б.Өнөдэлгэр, Ц.Уранчимэг, Томтогтох, Д.Цэцгээ нарын олон багш нар, сургалтын мастер М,Чимэд, Ж.Амгалан нарын олон арван хүмүүс ажиллаж байв. Дундуур үеэс Техникийн Шинжлэх Ухааны анхны доктор Ж.Чогдон, доктор Ш.Даваажамц, Ч.Дорлигсүрэн, Б.Батцагаан, С.Чулуунхуяг, Д,Сүнжидмаа, Л.Эрдэнэтуяа, Д.Басандорж, М.Дугармаа, Я.Туул, Б.Нарантуяа нарын олон арван эрдэмтэн багш нар нэмэгдэн ажиллаж байна.
1989 онд Барилга архитектурын ба Сантехник-Гидро инженерийн факультетыг нэгтгэн Барилгын инженерийн факультет болгон зохион байгуулагдаж деканаар Ц.Дашдорж ажиллан сургалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, дадлага туршлагатай өндөр мэдлэг боловсролтой багшлах боловсон хүчнээр хангах, эрдэм шинэжилгээ судалгааны болон гэрээт ажил гүйцэтгэх зэрэгт ихээхэн анхааран ажиллаж байлаа.
Манай улсын өргөн уудам нутаг ба улс аймаг, хотуудыг сайжруулсан ба хатуу хучилттай авто замаар холбох,гүүрийн байгууламж, түүнийг барьж байгуулахад үндэсний мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай болж 1990 онд ТИС-ийн БИФ-ийн бүрэлдэхүүнд Авто замын барилгын инженерийн мэргэжлийг нээж Барилгын үйлдвэрлэлийн технологийн тэнхимд харъяалуулан ажиллуулсан ба тэнхимийн эрхлэгчээр профессор Ж.Гэрэлхүү ажиллаж анхны инженерүүдийг бэлтгэж эхэлсэн байна.
1996 онд Усан хангамж, халаалт агаар сэлгэлтийн, усны барилга байгууламжийн, 2002 онд авто замын барилгын профессорын баг байгуулагдан тэргүүлэх профессороор доктор З.Сарантуяа, Доктор Л.Эрдэнэтуяа, З.Биндэръяа нар ажиллаж байв.
Авто замын барилгын мэргэжлийн анхны багшаар доктор Д.Гэрэлням, дараах багшаар Гончигзэвэг, доктор Р.Болормаа, Ж,Даваасүрэн, С.Хаснавч нарын эрдэмтэн багш нар ажиллаж сургалт эрдэм шинжилгээний олон талтажлы ггүйцэтгэж байна.
2014 онд ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж, ус цэвэрлэгээ, Гидро техникийн ба Автозамын барилга, Барилгын материалын технологийн инженерийн мэргэжлийг багцлан Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар болгон зохион байгуулж салбарын системээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байна.
Эдгээр мэргэжлийн олон жилийн үе үеийн төгсөгч инженерүүд Монгол улс, орны бүхий л салбарт улсын хөгжлийг тодорхойлон ажиллаж байна.
Эдгээр мэргэжлүүдийг нээн үндэсний мэргэжилтэн бэлтгэн гаргахад тэр үеийн ЗХУ-ын хамтран ажиллада гсургууль, байгууллага, тэдний мэргэжилтэнгүүд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Мэргэжилтэн багш кандитат, доцент Моис.П.П, Животовский.Б.А, Носков.Б.Д, Гуреев,А,П, Назоренко.К.Н, Тертичник.Е.И нарын мэрэгжилтнүүд тухайн салбаруудыг бие даалган хөгжүүлэх, чиг шугамаа тодорхойлох, багшлах боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн туслан дэмжсэн байна.
ХБОИС-ийг төгсөгчдөө МУ-ын Их Хурлын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд агсан Ц.Дамиран, гавъяат барилгачин Д.Намсрай, Д.Нанзаддорж, гавъяат усжуулагч Мягмар, Эрдэмтэн судлаач Ц.Сосорбарам, Батдорж, З,Сарантуяа, Ц.Дашдорж, С.Амаржаргал нарын ажил үйлс, эрдэм судлалаараа манлайлж байгаа төгсөгчид төрөн гарсаар байна.
Мэргэжлийн салбарууд нь сургалтын бааз сууриа нэмэгдүүлэн сайжруулсаар байгаа ба лабораториуд хөгжингүй орны сүүлийн үеийн нарийвчлал сайтай шинэ багаж төхөөрөм дээр шинэчлэн тоноглогдож Улсын хэмжээнд үйлчлэх итгэмжлэгдсэн нэгтсэн лаборатори болон өргөжсөөр байна.
- Түүхэн товчоон
- Өнөөгийн байдал
- Сургалтын ажил
- Эрдэм шинжилгээ судалгааны ажил
- Гадаад хамтын ажиллагаа
- Дотоод хамтын ажиллагаа
- Оюутны үйлчилгээ
- Элсэлт төгсөлт
- Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш, ажилчид