ХБОИС - Эрдэм шинжилгээ судалгааны ажил

ХБОИС-ын Багш нарын сүүлийн жилүүдэд дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж байна. Үүнд:

  • Ус цэвэрлэгээ, бохир усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах технологийн судалгаа,  саарал усны менежмент, нүхэн жорлонгийн шинэчлэл, инноваци
  • Ус цэвэрлэгээний технологи
  • Гадаргын ус боловсруулах, ашиглах
  • Ус авах байгууламжийн судалгаа
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний  үнэлгээ, аудит
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт
  • Инженерийн шугам сүлжээний найдваржилт
  • Барилгын эрчим хүчний хэмнэлт, дотор агаарын чанарын үнэлгээ,
  • Барилгын дулааны тав тух
  • Гадна шугам сүлжээний ашиглалт, засварын бодит судалгаа
  • Барилгын дулааны физик (дулаан, чийгийн дамжуулалт)
  • Пассив сууцны үнэлгээ
  • Хаягдал боловсруулах технологи, үйлдвэрийн ус цэвэрлэгээ, аюултай ба хортой хаягдал боловсруулалт

Хүрээлэн буй орчны инженерийн салбарын харьяанд 3 лаборатори, 2 судалгааны төв үйл ажиллагаа явуулж, эрдэм шинжилгээ болон гэрээт ажлууд гүйцэтгэж байна.

Сургалтын материаллаг бааз болон Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төв, Усны судалгааны төв дээр тулгуурлан Улсын төсөвт гэрээт ажлууд болон аж ахуйн гэрээт ажлууд хийж гүйцэтгэж, профессор багш нар барилгын норм ба дүрэм, стандарт боловсруулан хамтарч ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний хурлууд:

2017-2021 онуудад Олон улсын болон улсын хэмжээнд тогтмол зохион байгуулж байгаа хурлууд.

Эрдэм шинжилгээний хурлын нэр

Зохион байгуулсан салбар, зохион байгуулагчид

Хэзээ зохион байгуулсан

"Улаанбаатар орчмын нийгмийн эрүүл мэнд ногоон хөгжлийн тогтвортой байдлыг хангах" ЭШХ

Ногоон технологийн байгууламжийн судалгааны профессорын баг, КОЙКА олон улсын байгууллага, Ус түншлэл

"Улаанбаатар орчмын нийгмийн эрүүл мэнд ногоон хөгжлийн тогтвортой байдлыг хангах" сэдэвт ЭШХ 2017 оны 8 сарын 09- 11 өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулагдсан.

“Монгол орны хог хаягдал 2018” ЭШ-ний бага хурал

Мэргэжлийн бүх багш нар

Дэлхийн усны өдөрт зориулсан “Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” эрдэм шинжилгээний бага хурал 2018.04.17 зохион байгуулагдсан.  Энэ хуралтай нэгдэж хийгдсэн. Хурлын эмхэтгэл 100 ш хэвлэгдэн гарсан.

Дэлхийн усны өдөрт зориулсан "Улаанбаатар-Ус" ЭШХ

Мэргэжлийн бүх багш нар

Дэлхийн усны өдөрт зориулсан “Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” эрдэм шинжилгээний бага хурал 2018.04.17 зохион байгуулагдсан. Хурлын эмхэтгэл 100 ш хэвлэгдэн гарсан.

"Агаарын чанар ба ХАСК" сэдэвт ЭШХ зохион байгуулах

ХБОИС, Б.Мөнхбаяр

2018 оны 5 сарын 9 нд болж нийт 60 гаруй ХАСК -ийн салбарын төлөөллүүд оролцлоо. Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцсэн цар хүрээ нь өргөжсөн хурал болж өнгөрлөө.

Доктор, профессор Ц.Гомбодоржийн нэрэмжит “Ногоон технологи ба инноваци” эрдэм шинжилгээний хурал

 Усны Түншлэл, ХБОИС хамт олон

Дэлхийн Усны Түншлэл хамтран тус хурлыг Дархан-Уул аймгийн Дархан хотод 10 сарын 13-14 -ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хуралд нийт 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл оролцсон бөгөөд үүнээс 18 илтгэл, 10 ханын илтгэл байв.

"Ус хөгжлийн түлхүүр"  эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурал

ШУТИС-ийн БАС-ийн 60 жилийн ойг угтан БОАЖЯам, Усны түншлэл ТББ, Монгол улсын усны академи, Хот, суурингийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УБ хотын Ус сувгийн удирдах газрын 60 жил  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

“Дэлхийн Усны өдөр 3 сарын 22” өдөр НҮБ-аас 2019 оны "Дэлхийн Усны өдөр"–ийг "ЦЭНГЭГ УС – ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойг угтан Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

“Улаанбаатар ус-Цэвэр орчин 2019” ЭШ-ний бага хурал

ШУТИС-ийн БАС-ийн Хүрээлэн буй орчны салбар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын барилгын инженерүүдийн холбоо

Хуралд нийт 50 гаруй ШУТИС-ийн багш, оюутан, яам, тамгийн газар, агентлагийн усны асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд болон инженерүүд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан өргөн хүрээтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулав.

“Улаанбаатар Ус - Цэвэр орчин 2021” эрдэм шинжилгээний хурал

ШУТИС, НЗДТГ, БХБЯам, БОАЖЯам, Усны түншлэл ТББ

Хуралд нийт 60 гаруй ШУТИС-ийн багш, оюутан, яам, тамгийн газар, агентлагийн усны асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд болон инженерүүд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан өргөн хүрээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав.

“Дулаан хангамж, агаар сэлгэлт, дотор агаарын чанар” Конфренц

БАС-ХБОИС, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв

Хурал 2020 оны 10 сард зохион байгуулагдав. Хуралд дулаан хангамж, халаалт агаар сэлгэлтийн мэргэжлийн зөвлөх, мэргэшсэн, залуу инженерүүд болон оюутан залуус оролцов.

“Ус хангамж, ус хэрэглээ ба мега төслүүд” эрдэм шинжилгээний бага хурал

Барилга Архитектурын Сургууль, Усны судалгааны төв, Усны түншлэл ТББ

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулав. Хуралд 60 гаруй эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнгүүд оролцов.

“Цэвэр орчин 2021” Эрдэм шинжилгээний хурал, сургалт

БАС-ийн ХБОИС, “Ар Ус Ундарга” ХХК, Архангай аймгийн ЗДТГ

2021 оны 9 сарын 3-6 ны өдрүүдэд Архангай аймгийн ИТА болон мэргэжилтэй ажилчид сургалт, Эрдэм шинжилгээний хурал  амжилттай зохион байгуулав.