2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдах магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.
Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба
Зорилго: Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.
Хурлын өгүүлэлд тавих шаардлага:
- Нийгэм болон мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдсэн байх
- Судалгааны зорилго, арга аргачлал, ашигласан өгөгдөл, үр дүн, дүгнэлтүүд тодорхой байх
- Нийгэм, шинжлэх ухаан, эдийн засгийн үр ашгийг тодорхой тусгасан байх
- Судалгааны өгүүлэлд гадаад, дотоодын олон эх сурвалж ашигласан бөгөөд зохиогчийн эрх зөрчилгүй байх
- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих шинэ зааврын дагуу LaTeX форматаар бичигдсэн байх https://research.must.edu.mn/page/104
Өгүүлэл хүлээн авах систем: БАС-ийн магистр, докторын эрдэм шинжилгээний хурлын өгүүллийг Easychair системээр болон и-мэйл хаягаар (munkhchimeg.o@must.edu.mn) хүлээн авна.
Магистр оюутны өгүүллийг https://easychair.org/conferences/?conf=sceamaster2023
Доктор оюутны өгүүллийг https://easychair.org/conferences/?conf=sceadoctorant2023
Хугацаа, шалгаруулалт:
Өгүүлэл хүлээн авах хугацаа: |
2022 оны 12 дугаар сарын 05-ээс 2023 оны 02 дүгээр сарын 10 хүртэл хүлээн авна. |
Өгүүлэлд хянан магадлагаа хийх: |
2023 оны 02 дугаар сарын 10 -аас 2023 оны 02 дүгээр сарын 17 хүртэл |
Өгүүлэлд засвар хийх: |
2023 оны 02 дүгээр сарын 17 -ээс 2023 оны 02 дугаар сарын 24 хүртэл |
Илтгэл хэлэлцүүлэх өгүүллийг шалгаруулах: |
БАС-ийн магистр, докторантын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан өгүүллүүдийг 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр мэдэгдэнэ. |
Илтгэл хэлэлцүүлэх: |
БАС-ийн эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр |
Уралдааны шагнал:
Магистр оюутан:
I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
Доктор оюутан:
I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
Өгүүллийн LaTeX формат, easychair- бүртгэл нээх өгүүлэл илгээх заавар, Latex программаар өгүүлэл бичих видео хичээл
- LaTeX формат татах
- EASYCHAIR БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
- EASYCHAIR-Р ӨГҮҮЛЭЛ ИЛГЭЭХ ЗААВАР
- LATEX ПРОГРАММ ХИЧЭЭЛ 1
- LATEX ПРОГРАММ ХИЧЭЭЛ 2
- LATEX ПРОГРАММ ХИЧЭЭЛ 3
- LATEX ПРОГРАММ ХИЧЭЭЛ 4
- MS WORD-ИЙН ТОМЪЁОГ LATEX КОД БОЛГОН ХӨВРҮҮЛЭХ
ШУТИС. Барилга Архитектурын Сургууль.
Эрдэм шинжилгээний алба