Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар- Сургалтын ажил
Сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөөг тодорхой хугацаанд Олон улсын жишигт төхүүлэн сайжруулан боловсруулж мөрдсөөр ирсэн ба 2015 онд гурван үе шаттай ахисан түвшний сургалтын иж бүрэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан мөрдөж байна.
Бакалаврын шатны сургалт 4жил (132 кр), магистрын шатны сургалт 2 жил (36 кр), докторын шатны сургалт 3 жил (60 кр)-ийн сургалт явуулдаг.
Бакалавр, магистр, докторын ахисан түвшиний сургалтаар бэлтгэж байгаа мэргэжилүүд:
- Халаалт, агаар сэлгэлт (Бакалабр D580500,магистр E580500, докторF580500)
- Ус хангамж, ус цэвэрлэгээ(Бакалабр D580600,магистр E580600, доктор F580500)
- Хаягдал боловсруулах технологи (Бакалавр D524504)
- Барилгын бүтээц эдлэлийн технологи (Бакалабр D540700,магистр E540700, доктор F540700)
- Барилга материал үйлдвэрлэлийн технологи (Бакалабр D580700,магистр E07320201, доктор F540700)
- Усны барилгын инженер
- Усны нөөц, экологийн инженер
- Усны менежмент