АС - Түүхэн товчоон
  • 1959 онд МУИС-д Инженерийн чиглэлээр анх нээсэн Барилгын инженерийн ангид  ууган архитектор Б.Дамбийням  1961 оноос Архитектур төлөвлөлтийн хичээл зааж эхэлсэн нь үндэсний архитектор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн тэнхим байгуулагдах суурь тавигдсан түүхтэй.
  • 1962 онд Архитектур, барилгын үйлдвэрлэлийн тэнхим байгуулагдаж эрхлэгчээр Б.Дамбийням нар томилогдон, деканаар Ц.Содов ажиллаж байлаа.
  • 1969 онд Архитектур, техникийн зураглалын тэнхим байгуулагдаж 1969-1974 онд тэнхимийн эрхлэгчээр Б.Даажав багш,  тэнхимийн багшаар Х.Карма, С.Доржсүрэн, П.Найданжав, Г.Сүхбаатар, Ж.Цэвэгсүрэн, Ц.Дагвадорж, Э.Намсрай, М.Туяа, А.И.Урбах, В.Г.Демьянов, 1939 онд байсан В.Н.Ткачёв, Э.К.Ткачёва нар ажиллаж байв.
  • МУИС-ийн ректорын 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 772 тоот тушаалаар Архитектур, техникийн зураглалын тэнхимийг салгаж, Архитектурын ба Дүрслэх геометрийн гэсэн хоёр тэнхим болгож, эрхлэгчээр Б.Даажав, П.Найданжав нар ажиллав.
  • 1990онд Архитектурын тэнхимийг  Конструкцийн тэнхимтэй нэгтгэж Барилга, архитектурын тэнхим байгуулж, тэнхимийн эрхлэгчээр П.Отгонбаяр ажиллав.
  • 1991 онд Архитектурын тэнхимийг дахин бие даалган салгаж эрхлэгчээр Я.Шархүү, 1992-1993 онд Э.Намсрай, 1994-1999 онд Ч.Дагшигдорж, 2000-2002 он хүртэл И.Гончигбат нар ажилласан.
  • 2002 онд кредит системд шилжиж профессорын багийн системээр ажиллах болсонтой холбогдуулж, Архитектур хот байгуулалтын профессорын баг; Тэргүүлэх профессороор М.Оргил хавсарч, багшаар Ө.Эрдэнэбат, Ж.Гомбо, П.Эрдэнэхүү, Б.Мандах, Д.Болормаа, А.Өэлүн нар иргэний барилгын архитектурын профессорын баг; Тэргүүлэх профессорын Ч.Дагшигдорж, багшаар И.Гончигбат, Л.Пүрэв, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Золжаргал нар ажиллаж байв.
  • 2006 оноос Архитектур, зурагзүйн салбарын эрхлэгч бөгөөд тэргүүлэх профессороор И.Гончигбат ажиллав.
  • 2010 онд Архитектурын 2 багийг нэгтгэж Архитектурын профессорын багийг тэргүүлэх профессороор И.Гончигбат ажиллав.
  • 2014 онд  ШУТИС-д хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж, Зураг зүйн профессорын багийг Архитектурын профессорын багтай нэгтгэж Архитектурын салбар өргөжив. Салбарын эрхлэгчээр И.Гончигбат улирааж томилогдов.
  • 2022 оноос  Архитектурын салбарын эрхлэгчээр Г.Цовоодаваа сонгогдон ажиллаж байна.