АС - Сургалтын хөтөлбөр

БАС-ийн эрхэм зорилго нь нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй өрсөлдөх чадвартай төлөвшсөн, хариуцлагатай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх, инновацад тулгуурласан сургалт, судалгаа, туршилтын чанартай үйлчилгээ үзүүлэхэд  оршино

Бакалаврын сургалтын хөтөлбөр:

“Архитектур”

Хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд

Зорилго:

Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий архитектур, барилга, хот байгуулалтын салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх

Зорилтууд:

  1. Математикийн, байгалийн ухааны болон архитектур төлөвлөлтийн суурь  мэдлэг олгох
  2. Архитектурын үйл ажиллагаа, төслийн арга хэрэгслийн ахисан түвшний мэдлэг олгож,  архитектур хот байгуулалтын зураг төслийг боловсруулах, удирдах, зураг төслийн чанарыг хянах, архитектурын тулгамдсан асуудлыг бие даан турших,  судлах, тооцоолох, концепци гаргах, шинэ идей санаа оруулсан шийдэл гаргах мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
  3. Бие  хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
  4. Зураг төсөл, дизайн төлөвлөлт,  бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид  нийцүүлэн зураг төслийн үйл ажиллагааг  удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, архитектурын хөгжлийн чиг хандлагыг төсөл боловсруулалтад тусгаж, амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай бизнес түншлэлийн сэтгэлгээ сайтай, ур чадварлаг архитектор мэргэжилтэн бэлтгэх

 Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадварын жагсаалт

 Зорилт 1-ийн хүрээнд:

  • СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУУРЬ  МЭДЛЭГ ОЛГОХ

 Зорилт 2-ын хүрээнд:

  • ЗАДЛАН ШИНЖЛЭХ БА АCУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ: Архитектурын аcуудлыг таних, тооцоолж; Загварчлах; Шинэ шийдлийн үнэлгээ ба чанарын анализ хийх;Тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх; Шийдэл ба зөвлөмж гаргах
  • Турших, судлах, мэдлэг бүтээх чадвар: Төлөвлөлтөд таамаглал ба зураглал гаргах; Cудалгааны уран бүтээлч хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах, судалгаа, туршилтын агуулга,  зорилго, бүтцийг тодорхойлох; хэмжилт хийх, даалгавар өгөгдөл боловсруулах;  Шийдлийг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх
  • CИCТЕМТЭЙ CЭТГЭХ ЧАДВАР:  Архитектурыг цогцоор нь cэтгэх; Cиcтемд үүcэх нөхцөл байдал,  харилцан хамаарал, хоорондын уялдааг олж харах; Дараалал тогтоох ба чухалчлах; системийн хүрээнд оновчтой шийдэл гаргах
  • МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР: Суурь шинжлэх ухааны болон архитектур, инженерийн сэтгэлгээг хослуулах, төлөвлөлтийн асуудал дэвшүүлж шийдэл гаргах, туршилт судалгааг бие дааж хийх, онолын мэдлэг, сэтгэн бодох, системийн ойлголт, хувийн болон мэргэжлийн багаар ажиллах, архитектурын шийдлүүдийг зураглал, схемээр танилцуулах харилцаа, гадаад хэлний мэдлэг, нийгэм үйлдвэрлэл, бизнесийн нөхцөлүүдийг тодорхойлох, төсөл дизайныг хэрэгжүүлэх шатанд хянах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд удирдан зохион байгуулах, эдийн засгийн үр дүнг ашигтай хувилбараар таамаглах мэдлэг, чадвар, дадалтай архитектор бэлтгэх.

Зорилт 3-ын хүрээнд:

ЭЕРЭГ ХАНДЛАГА, CЭТГЭЛГЭЭ, ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ ЧАДВАР: Концепци гаргасан зүйлд шийдвэр гаргах cанаачлага, хүcэл эрмэлзлэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч cэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх,  мэдлэгийн цогц чадвар; Наcан туршдаа cуралцах чадвар; Цаг болон нөөцийг удирдах чадвар

  • ЁC ЗҮЙТЭЙ,  ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЧАДВАР:  Архитектурын ёc зүйн хэм хэмжээг мэдэх, нийгмийн хариуцлагатай байх;  Мэргэжлийн ёc зүйтэй, санаачлагатай, алcын хараатай, тэмүүлэлтэй байх;  Архитектур, хот байгуулалтын cалбарын цаг үетэй хөл нийлүүлэх
  • БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР: Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран  ажиллах
  • ХАРИЛЦААНЫ УР  ЧАДВАР: Ярианы  болон бичгийн харилцааны ур  чадвар; Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл ашиглах чадвар, харилцааны стратеги, эрсдэл хүлээх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвар; Гадаад хэлээр харилцах чадвар

Зорилт 4-ийн хүрээнд:

  • АРХИТЕКТУР, ХОТ БАЙГУУЛАЛТ,  БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ЦОГЦ ЧАДВАР: Архитектурын шийдлийн орон зай, орчин ба бизнес,  гадаад орчин,  нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Архитектурын систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар;  Зураглал, бизнесийн үйл ажиллагааг  удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах идей санаа, концепцийн шийдлээ нийгэм, бизнесийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн харилцааны ур чадвар

СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

CDIO сургалтын аргыг архитектур, хот ба бүс нутгийн төлөвлөлт хөтөлбөрт доорх байдлаар нэвтрүүлнэ.

  • Бие дааж хийж гүйцэтгэх даалгавар болон судалгааны ажлыг тодорхой шинжлэх ухааны, эсвэл салбарын, эсвэл ажлын байрны чиг үүрэгт нийцүүлж, үр дүнд нь практикт хэрхэн хэрэгжих, хэрхэн хөгжүүлэх талаар тооцоолол, дүгнэлт хийлгэхэд анхаарна.
  • Төслийн болон дипломын ажлыг архитектур, хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлийн чиглэл, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, бүтээлч, бодитой үр дүн гаргах зорилгын дор хийж гүйцэтгэнэ.
  • Танилцах болон мэргэжлийн зураг төслийн дадлагыг чанартай хийлгэх нь үр дүнтэй арга байдаг.
  • Хөтөлбөрийн суурь ойлголтуудыг нэгтгэж интеграц хийх, өөр хоорондоо холбоо хамааралтай мэдлэг, ур чадварыг нэгтгэх зорилгоор шинэ хичээл бий болгож, эсвэл нэг семестрийн турш ажиллаж тодорхой үр дүн гаргах зорилгоор Архитектурын дизайн, Хотын дизайны нэг цогц хичээл бий болгож хөтөлбөрт оруулах боломжтой.
  • Мэргэжлийн ном сэтгүүл, өгүүлэл унших, олон улсын сайн туршлагаас суралцах зэрэг арга хэлбэрийг хөтөлбөрийн болон хичээлийн агуулгад тусгах, зарим сертификатыг дүйцүүлж тооцох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна.
  • Дээд боловсролын суурь хичээлүүдээр архитектурын мэргэжил эзэмшиж буй оюутнуудад зориулж төсөл боловсруулах онолын суурь мэдлэг олгохдоо танхимд лекц, семинарын, бодит орчинд танилцах, харьцуулалт хийх, асуудал дэвшүүлж томъёолох арга зүйг ашигласан сургалт явуулна.
  • Мэргэжлийн суурь хичээлүүдийг архитектурын төлөвлөлт боловсруулахад архитектор хүнд шаардлагатай онолын мэдлэгийг логик дараалалтай, график схем зураглалын аргаар товч тодорхойлох ойлголтыг өгч түүнийгээ төлөвлөлт, дизайны шийдэл гаргахад ашиглах чадвартай болгоход зориулж сургалтанд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга зүйг ашиглана.
  • Мэргэжлийн хичээлүүд нь оюутан бие дааж төслийн клаузур, эскиз зураг зурах оновчтой шийдэл бүхий хувилбарыг сонгон төслийн зураг төсөл боловсруулах мэдлэг, чадвар, дадлыг уран сайхны зохиомж, орон зайн хуваарилалт, бодит орчны мэдрэмж, өнгө, материал инженерчлэлийн харилцан хамаарлыг нэгтгэн архитектурын зураглалаар иж бүрэн илэрхийлэхэд зориулсан урлах сэтгэхүйг хөгжүүлэх арга зүйг сургалтанд ашиглана.

Докторын хөтөлбөрүүд:

  • Барилгын бүтээц
  • Барилгын механик
  • Хөрсний механик ба буурь суурь

Барилгын инженерийн хамтарсан хөтөлбөр:

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы их дээд сургуулиудын төлөөллүүдийг багтаасан консорциумтай хамтран “Барилгын инженер”-ийн  хамтарсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж 2015 оны намрын улирлаас мөрдөж эхлэв. Ингэснээр эхний 2,5 жил ШУТИС-д суралцан, үргэлжлүүлээд 2 жил  Японы их, дээд сургуулиудад суралцан дүүргэснээр хоёр сургуулийн бакалаврын хос дипломтой төгсөх боломж нээгдсэн юм.