Москвагийн Улсын Барилгын Их Сургуулийн проректор Гогина Е.С. тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-д 2014 оны 12-р сарын 9-10-ны өдөр айлчилсан. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний туршлага судлах, зочин профессор урих зэрэг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Москвагийн Улсын Барилгын Их сургуулийн Төмөрбетон бүтээцийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор (Sc.D) Тамразян А. Г 2015 оны 05 сарын 13-15 өдрүүдэд Барилга, Архитектурын Сургууль дээр хүрэлцэн ирж дараах сэдвээр лекц уншина. Үүнд:
1. Төмөрбетон бүтээцийн найдваршил ба аюулгүй байдал
2. Төмөрбетон барилга байгууламжийн өргөжин нуралт
Эдгээр сэдэв нь орчин үед барилгын бүтээцийн тооцоо, төсөллөлтөнд чухал байр суурь эзэлж байгаа юм.
Зохион байгуулагчид: ШУТИС-ийн БАС Барилгын инженерийн салбар
Холбоо барих: Дэд профессор М.Сугар тел: 88115460, 99177516 и-майл: bbum20@yahoo.com
Хаана: Сургалт, семинар ШУТИС-төв номын сангийн 405 тоот өрөөнд тус тус болно.
ИБС-ын Ажил олгогч - Төгсөгчдийн уулзалт өдөрлөг
Барилга байгууламж ба геотехникийн асуудлууд XVII эрдэм шинжилгээний олон улсын хурал 2024.05.28-ны өдөр зохион байгуулагдана.
Оюутнуудад : “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх” сэдвээр лекц уншина.
ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ!
ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXVII ОЛИМПИАД