Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

                

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

ЯПОНЫ ТОХОКУГИЙН ИХ СУРГУУЛЬ

 

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн

Хэлэлцүүлэг

Хугацаа: 2015 оны 6-р сарын 10-ны өдөр 14.00 цагт ШУТИС-ын 1-р байрны 203 тоот өрөөнд болно.

 

Төслийн гүйцэтгэгч:                                  ШУТИС.БАС.

                                                           Японы Тохоку Их Сургууль

Төсөлд оролцогч:                     ШУТИС. ХШУС, ДаТС, ШУАкадеми

                                                            ТЭЦ-IY

Төслийн удирдагч:                   Д.Сүнжидмаа /Ph.D, дэд проф/

                                                            /Монгол талын/

                                                     Пушпалал Динил /Ph.D, проф/

                                                            /Япон талын/

      Монгол Улсад дулааны цахилгаан станц дѳрөв ажиллаж байгаа бѳгѳѳд тав дах станцийг байгуулахаар тѳлѳвлѳѳд байна. Нүүсний шаталтаас үүссэн үнсийг ѳнѳѳдрийг хүртэл ашиглалгүй, байгаль орчныг бохирдуулсан хаягдал болон нѳѳцлѳгдѳж байна. Жилээс жилд тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа энэ асуудлыг шийдэх нь нийгэмд тулгарсан  чухал асуудлуудын нэг  болоод байна..

      2012 оны байдлаар Монгол улс 8.34 сая тонн нүүрс ашиглаж үүнээс хаягдал үнс 2-3 сая тонн үнс үүсч байна.

      Тѳслийн  зорилго нь үнсийг үр ашигтайгаар барилгын материалын салбарт ашиглах боломжийг судлаж хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг тогтооход оршино.

      Тѳслийн хүрээнд Японы судлаачтай хамтран ажиллах, үнсийг ашиглах талаар Японы туршилгаас суралцах, ШУТИС - ын магистр, доктор оюутны судалгааны ажилд хувь нэмэр оруулах, Монгол Улсын барилгын материалын салбарт дээд боловсролтой инженер бэлтгэх, материал судлалын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хүчирхэг лаборатор байгуулагдана.

 

Төслийн хэлэлцүүлгийн агуулга:

 

  1. Төслийн танилцуулга. Төсөл хэрэгжүүлэх нэгж – 15 мин
  2. Д.Сүнжидмаа, Б.Намжилдорж: Монголын үнсний судалгааны тойм, цаашид хийх судалгааны чиглэл
  3. Dinil Pushpalal:
    1. Японоос худалдж авах тоног төхөөрөмж
    2. Судалгааны ажлын зорилго, хүрэх үр дүн
    3. Японд суралцах нөхцөл
    4. Монголын үнсийг ашиглах боломж
  4. Асуулт, хариулт
  5. Санал, дүгнэлт

 

Төслийн хэлэлцүүлэг нээлттэй явагдах бөгөөд сонирхсон хүмүүсийг урьж байна.