Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

ШУТИС БАС-н 2015-2016 оны хичээлийн жилийн Урлагийн XV наадмын удирдамж 
Нэг. Зорилго 
БАС-ийн оюутнуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн болон их дээд сургуулиудийн дунд зохиогдох урлагын арга хэмжээнд авъяаслаг оюутнуудаа бэлтгэн оролцуулахад оршино. 
Хоёр. Хамрах хүрээ. 
БАС-ийн бакалаврын нэгээс дөрөвдүгээр курсын оюутнууд оролцоно. 
Хаана: ШУТИС-ийн урлаг зааланд. 
Хэзээ: 2015 оны 11-р сарын 6нд 9цагаас эхлэнэ. 
Гурав. Тавигдах шаардлага. 
1. Ангиуд сугалааны дарааллаар гарах ба цагийг сайтар баримталж, тайзан дээр тоглолт эхэлхээс 10 минутын өмнө бэлтгэлээ бүрэн хангасан байна. 
2. Тайзны ард сахилга баттай байх ба тайзны ард талын эд хогшил, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн анги тоглолтын 40-45 минутын хооронд хариуцах болно. 
3. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч нарын зүгээс тавьсан шаардлагыг сайтар биелүүлэх ба зохион байгуулах ажилд хүндрэл учруулсан тохиолдолд тухайн ангийг тоглолтонд орох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна. 
4. Ангиас дуу, фонаграм, бичлэгийг зохицуулах нэг хүн гаргана. 
5. Дууг амьд хоолойгоор дуулна. 
Дөрөв. Дүгнэх журам. 
Тонлолтыг 3 шүүгч шүүх ба Урлаг наадам эхлэх хүртэл нэр нь нууц байна. Тухайн ангийн тоглолт үзүүлсний дараа номинац бүрд 1-5 оноог өргөх зарчимаар дүгнэнэ. 
Үүнд: хувцаслалт, сахилга бат, тайзны соёл, найруулга, зохион байгуулалт, цаг баримтлах зэргийг харгалзан нийлбэр дүнг гаргана. 
Тав. Шагнал. 
1. Ангиудыг номинацид оролцсон байдлаар нийлбэр дүнг гаргаж 1, 2, 3-р байрыг шалгаруулж өргөмжлөл, шилжин явах цом гардуулна. 
2. Мөн номинац тус бүр тэргүүн дэд байрын шалгаруулж өргөмжлөл, медалиар шагнана. 


ТА БҮХНИЙГ УРЛАГИЙН ТЭНГЭР ЯНЖИЛХАМ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.