"I'm Volunteer-2015" оюутны клубын үйл ажиллагааны мэдээ

"I'm Volunteer-2015" оюутны  клубын  үйл  ажиллагааны  мэдээ

       Дэлхийн сайн дурынхны өдрийг тохиолдуулан Монголын Их Дээд сургуулиудын консорциумын гишүүн байгууллага Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль энэ удаагийн арга хэмжээг  "ADRF Mongolia"  ТББ-тай хамтран зохион байгуулж оролцлоо.

          Энэхүү арга хэмжээ  "Бид хүн бүрт тусалж чадахгүй ч,  Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна " уриан дор Барилга, Архитектурын сургуулийн ТВ-зааланд  "Би сайн дурын ажилтан" буюу "I'm Volunteer-2015" хэлэлцүүлэгт   уралдаан  амжилттай  явагдаж  өндөрлөлөө.   

        Уг арга хэмжээ нь  "монголын  нийгмийн хөгжилд  сайн дурын  ажлыг хөгжүүлэн, түүний үнэ цэнийг нэмэгдүүлж, хувь хүний сайн дурын оролцоог идэвхжүүлэн бодит туршлагыг бусдад таниулан нийгмийн  хандлагыг өөрчлөх,  мөн сайн дурын ажил хийж буй хүмүүсээ нэгтгэн өөр хоорондоо  ажлын дадлага туршлагаа хуваалцах,  нэг нэгэндээ урам зориг өгөх боломж  нөхцлийг  бүрдүүлэхийг  зорьсон нь үйл ажиллагааны гол онцлог байлаа.   

       Тус  байгууллагын  үйл ажиллагаанд  Барилга, Архитектурын сургуулийн оюутан залуусын  төлөөлөлүүд  оюутан залууст зориулсан Сайн дурын оюутны хөтөлбөр, BORAM оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Олон улсын зуны төсөл хөтөлбөр, Дэлхийн хүн хөтөлбөр, Хуваалцах боловсрол олгох  хөтөлбөр  зэрэг   олон  хөтөлбөрийн  үйл  ажиллагаанд идэвхитэй   хамрагдаж байгаа  ажээ.

Хэлэлцүүлэгт арга хэмжээ нь жил бүр уламжлагдан зохион байгуулагдах тул  оюутан залуус та бүхэн ирэх жилийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Улс  орны  минь ирээдүй залуус биднээс  хамаарна...