ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль нь 2015 оны "Шилдэг Байгууллага"-аар шалгарлаа

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль нь 2015 оны

"Шилдэг Байгууллага"-аар шалгарлаа

              2015 оны 12 сарын 25-ны өдөр Монголын Архитекторуудын Эвлэлээс 2015 оны шилдэгүүдээ тодруулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтанд ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль нь 2015 оны "Шилдэг Байгууллага"-аар шалгарч батламж, цом гардан авав. Мөн Архитектурын салбарын ахмад багш Ж.Гомбо "Хотжихуйн онол ба амьдрах орчин" бүтээлээрээ МАЭ-ийн нэрэмжит шагнал хүртлээ. Нийт профессор, багш, ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн мэнд хүргээд, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША