ОХУ-ын НГТУ (Новосибирский Государственный Технический Университет) зохион байгуулсан “Компьютер ба инженерийн зурагзүй”-н олимпиадад ШУТИС-ийн оюутнууд онлайнаар амжилттай оролцлоо

2022 оны 04-р сарын 11-15 хооронд ОХУ-ын НГТУ (Новосибирский Государственный Технический Университет) зохион байгуулсан бүх Оросын, гадаадын оролцогчтой “Компьютер ба инженерийн зурагзүй”-н олимпиадад ШУТИС-ийн оюутнууд онлайнаар амжилттай оролцлоо. Олимпиад нь хоёр төрлөөр явагдсан бөгөөд “Моделирование сборочные единиц (Нэгж угсрааны загварчлал)” багийн төрөлд 15 баг оролцсоноос Б. Энхбаяр (МехТС), О. Тэгш-Эрдэнэ (МехТС) нарын баг  12-р байр, “Проектирование изделие (Эдлэхүүн зохион бүтээх)” төрөлд 31 оюутан оролцсоноос Д.Бадрал (МехТС) 7-р байранд шалгарлаа.