“Advanced Curriculum on Energy Efficient Buildings in Extreme Continental and Sunny Climate (CEBEC) төслийн 15-р консорциум уулзалт 2022 оны 09 сарын 27-оос 29-ны хооронд МГТИС, ШУТИС, ХААИС -д боллоо.

Уулзалтад Швед улсын Лундын их сургууль, Эстони улсын Таллины их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү уулзалт нь CEBEC төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хоёр дахь танхимын уулзалт байсан бөгөөд хөтөлбөрийн дагуу явагдлаа.                                                                                            

09 сарын 27 -нд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд төслийн уулзалт хөтөлбөрийн дагуу явагдаж, Европын холбооны оролцогч сургуулиудын төлөөлөл манай сургуулийн төслийн ажилтай бодитоор танилцлаа. Уулзалтад Швед улсын Лундын их сургууль, Эстони улсын Таллины их сургуулийн төлөөлөгчид, ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба, БАС-ийн захирал, сургалт, чанарын албаны дарга, салбарын эрхлэгч нар, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш нар оролцлоо.

Энэ үеэр “Барилгын тооцоолол дах MATLAB-ын хэрэглээ” хичээлийн лаборатори нээх ажиллагаа болж, БАС-ийн салбар, тэнхимийн эрхлэгч нарт Матлаб программыг гардуулав. Мөн ШУТИС-ийн 8-р байранд тавигдсан нарны PV систем, БЭХХТ-ийн болон Барилгын материалын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

Цаашид төслийн хүрээнд “Барилга дахь сэргээгдэх эрчим хүчний ашиглалт” хичээлийн лаборатори байгуулах, Европын холбооны оролцогч сургуулиудад багшлах боловсон хүчний чадавх сайжруулах , оюутан солилцооны хөтөлбөрүүд зэрэг ажлууд хийгдэх болно.

Мэдээ  боловсруулсан: CEBEC төслийн баг