БАС - Барилгын Инженерийн Салбарын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

1959 онд анхны 23 оюутан Барилгын инженерийн ангид суралцаж эхэлснээр Монгол улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүх буюу Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн түүх эхэлдэг. Бид төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлсэн бол өдгөө барилгын мэргэжлийн бие даасан тэнхим болох БАРИЛГЫН КОНСТРУКЦИЙН тэнхим байгуулагдсанаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Иргэний ба үйлдвэрийн барилга, ХАА-н барилга, Барилгын конструктор инженер, Цэргийн барилга, Барилгын инженер багш, Барилгын бүтээц эдлэлийн технологи, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Барилгын менежмент мэргэжлүүдээр нийт 6300 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна. Өнөөдөр тус салбарын бүрэлдэхүүнд 1964 онд байгуулагдсан Барилгын үйлдвэрлэлийн тэнхим, 1975 онд байгуулагдсан Барилгын материалын тэнхимийн залгамж халаа болсон багш ажилтнууд нэгдэн ажиллаж байна.

Төрөлх салбарынхаа 60 жилийн ойд зориулан бид дараах арга хэмжээг зохион байгуулав.

  • 2022.11.14-18-ны өдрүүд: Салбарын түүхэн гэрэл зургийн Үзэсгэлэн ШУТИС-II байр, 4-р давхарт
  • “МУ-ын Ардын багш, профессор Барилгын инженерийн тэнхимийн анхны эрхлэгч асан Гончигийн Базарын нэрэмжит танхим байгуулсан.  
  • Оюутнуудад зориулсан Зөвлөх ба мэргэшсэн инженерүүдийн лекцийг 2022.11.10-нд Зөвлөх инженер, “Заг” компаний үүсгэн байгуулагч Б.Нэмэхбаатар, мэргэшсэн инженер “Эдмон констракшн” ХХК-ний захирал Э.Ган-Эрдэнэ, 2022.11.11-нд МУ-ын болон Буриад улсын Гавьяат барилгачин, Зөвлөх инженер Б.Жүгдэр, 2022.11.16-нд Зөвлөх инженер Ц.Ганбат нар уншив.
  • Ойн хүрээнд 2022.11.12-нд БАС-ийн багш ажилтны спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулсан.
  • Уламжлалт Барилгын механикийн олимпиад 2022.11.13-нд болж дүнгээ гаргасан.
  • 2022.11.18-ны өдөр “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” онол-практикийн анхдугаар бага хурлыг ШУТИС-ийн Е-604 тоот хурлын БХБЯам болон Монголын барилгын инженерүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.
  • 60 жилийн ойн арга хэмжээний үеэр Барилга Архитектурын Сургууль “НБИК” ХХК, “Монкон констракшн” ХХК-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.