Дүрслэх геометрийн ШУТИС-ийн олимпиадыг 2023 оны 12 сарын 9 нд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдхүүн сургуулийн 50 гаруй оюутан оролцож мэдлэг, чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөв. БАС-ийн Инженерийн зурагзүйн тэнхимийн багш нар шалгарсан оюутнуудад шагнал гардуулав.
1-р байр М.Болорханд /В232800033/, 2-р байр Х.Хулан /В232800116/, 3-р байр С.Доржсамбуу /В232870046/, 3-р байр Б.Тэмүүлэл /В232340007/нар. /Зүүн гар талаас/
Энэхүү олимпиадад амжилттай оролцсон нийт оюутан суралцагчид та бүхэндээ сурлагын өндөр амжилт, олимпиадыг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон нийт багш нартаа ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШУТИС, БАС, Инженерийн зурагзүйн тэнхим, зохион байгуулах комисс
2024 оны 04-р сарын 26, 27-ны өдрүүдэд “Ган Гүүр-2024” оюутны тэмцээний илтгэл, угсралт, туршилтын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 (Hydroscience and Engineering - 2024) эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.
“Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГҮҮД ЭХЭЛЛЭЭ.
"Зам, тээврийн салбарын нээлттэй өгөгдлийн портал сайт" танилцуулга