“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-ҮНЭ ЦЭНЭ”
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ыг тохиолдуулан 2024 оны 3 сарын 7 өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал-Үнэ цэнэ” сэдэвт эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ШУТИС-ийн багшийн хөгжлийн төв, хүний нөөцийн алба зохион байгуулав. Энэ удаагийн чуулга уулзалт нь ШУТИС-ийн эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийг таниулах, харилцан туршлага солилцох, цаашдын инноваци, судалгааны ажлаа хамтран хийх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдээлэл хүргэх зорилготой юм.
БАС-ийн сургуулийн эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ИБС-ын дэд профессор, доктор (Sc.D) Б.Уранзаяа, БИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Н.Саранчимэг, ИЗЗТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Ч.Оюунжаргал, ХБОИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ц.Уранцэцэг, Сургалт, чанарын албаны мэргэжилтэн Ж.Хэрлэнцэцэг, АС-ын багш М.Тэргэл нар оролцож өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцлоо.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
БАС-ийн Багшийн хөгжлийн баг
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГҮҮД ЭХЭЛЛЭЭ.
"Зам, тээврийн салбарын нээлттэй өгөгдлийн портал сайт" танилцуулга
Австрали улсын Куртин их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар боллоо.
Нагаока Технологийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
“УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVIII БАГА ХУРАЛ