ШУТИС, БАС жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БА ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" эрдэм шинжилгээний XVII олон улсын хурлыг 2024.05.28-ны өдөр ШУТИС, VIII байр, 12 давхарт, Олон Улсын эрдэм шинжилгээний танхимд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын 15 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгууллаа.
Тус хурлыг анх 2007 онд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн гишүүн, Академич Д.Дашжамц санаачлан зохион байгуулснаас хойш эдүгээ уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд жил бүр хүрээгээ тэлэн залуу инженерүүд, ахисан түвшний оюутнуудад Олон улсын их сургуулиудын эрдэмтдийн судалгааны үр дүн, барилгын салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцүүлэн туршлага солилцох шинэ мэдлэг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болж байгаа юм.
Хуралд АНУ-ын Калифорины Беркелегийн Их сургуулийн эрдэмтэн Julien Marty, Калифорины Геологийн Албаны эрдэмтэн Daniel Swensen, ОХУ-ын Санкт-Петрбургийн Архитектур Барилгын Инженерийн Их Сургуулийн профессор Р.А.Мангушев, Япон Улсын Тохоку Их сургуулийн дэд профессор Ohho Susumu, Дэд профессор Ryuta Enokida, Ямагата Их сургуулийн профессор Mitsuji Kazuya нар зочин илтгэгчээр оролцож өөрийн улс орны барилгын салбарын геотехникийн нөхцөл байдал, судалгаа, орчин үеийн шинэ дэвшил, туршлагын талаарх мэдээллээ хуваалцлаа.
Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, Чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Алтан гадас одон болон Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.
Доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын Х олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Авто зам - 2024 эрдэм шинжилгээний хур
“Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага-2024” ЭШХ хэлэлцүүлэг